link
Өмнөговь говь аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөл танилцуулах арга хэмжээг өнөөдөр буюу 5 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Өмнөговь аймгийн удирдлагууд, ШУТИС-ийн захирал Т.Намнан болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.


Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт Эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төслийг эхлүүлээд байна.

Тус цогцолбор нь үндэсний дээд боловсролын салбарын хөгжлийн шинэ алхам болж, их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, орон нутаг дахь их, дээд сургуулийн салбаруудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар төрөлжүүлэх, тухайн бүс нутаг болон орон нутгийн боловсрол, нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой Монгол Улсын хэмжээнд анх удаа бүтээн байгуулагдаж буй сургалт, судалгаа, инновацийн томоохон цогцолбор болох юм.
Тус цогцолборыг нийт 20 га талбай газар байгуулах юм. Хотхон нь их дээд сургуулийн сургалтын бүс, суурьшлын бүс, оюутны чөлөөт бүс, олон нийтийн бүс, ногоон байгууламж гэсэн 5 бүсээс бүрдэнэ. Хотхонд их сургууль, коллежийн хичээлийн байрууд, судалгаа, инновацийн төв, спорт цогцолбор, их сургууль, коллежийн дотуур байрууд, эмнэлэг, номын сан барьж байгуулах юм.
Өмнөговь технологийн сургуулийн ХОТХОНЫГ 2 үе шаттайгаар байгуулах бөгөөд эхний шатанд 9,75 га талбай газарт 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци, судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын санг бүрэн хүчин чадлаар нь барихаар төлөвлөж байна. 2 дугаар шатанд 5,25 га талбай газарт 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн хичээлийн байр, 1500 оюутан зориулсан дотуур байруудыг ашиглалтад оруулах юм.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд дотоодын болон олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хөтөлбөрийг нутагшуулсан, CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн ШУТИС-ийн тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүд болох “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи”, “Газрын тосны инженер”, “Цахилгааны инженер” мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэх болно.
Тус арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Өмнөговь аймгийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн их сургууль зохион байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймаг, орон нутгийн удирдлага, ард иргэд, ажил олгогч нарт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөл, ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн олон амжилтыг танилцуулах, ирээдүйн оюутан залуус, сурагчдад их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулах, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026