link
МХТС-тай хамтран ажилладаг байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг дадлага, цагийн болон үндсэн ажлын байранд зуучлах зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2022” арга хэмжээг 5 сарын 4-ний өдөр МХТС дээр зохион байгууллаа.
Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операториуд, банкны салбар болон хувийн хэвшлийн 38 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүллээ.

Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Мөн E-Mongolia академи, Юнител групп, Новесофт ХХК, Mexim consulting ХХК, Ondo ХХК, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг байгууллагын төлөөлөл багш оюутнуудад зориулж сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн бол, Ddish TV ХХК, Мишээл орших ХХК, Монкабель ХХК, Монголын цахилгаан холбоо ТӨК зэрэг байгууллага үйл ажиллагаагаа танилцууллаа.
МХТС-ийн салбарууд ажил олгогч байгууллагуудад өөрсдийн сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан танилцуулж шинээр нээсэн хөтөлбөр, МХТ-ийн орчин үеийн чиг хандлага, эрэлт хэрэгцээг хангах төгсөгч бэлтгэх, ажил олгогчид ба сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Өдөрлөгийн төгсгөлд E-Mongolia академи, Үндэсний дата төв, IT Zone ХХК, Ddish TV ХХК, Mexim consulting ХХК, Энх өргөний гол ХХК, Топика ХХК, Able soft ХХК, Капитрон банк, Промедиа ХХК зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026