link
“ГЕОДЕЗИ – 2022” улсын олимпиад 2022.04.30-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн I, II байр, ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Техник технологийн их сургуулиудын Түвшин I-11 баг, Түвшин II-4 багууд нийт 15 багийн 96 оюутан, 16 багш, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Олимпиадыг зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудаар ГУУС-Геодезийн салбар, ГЗБГЗЗГ, МГФЗЗХолбоо, ЗИК, 5D WORLD ХХК ажиллаа.

“ГЕОДЕЗИ - 2022” олимпиадын “I түвшин”-ний ангилалд 11 баг өрсөлдсөнөөс:
1-р байр ХАЯЛБАР баг /ШУТИС-БАС/
2-р байр ГЕОДЕЗИЙН ШАРКС баг /ШУТИС-ГУУС/
3-р байр LAND баг /Их засаг олон улсын их сургууль/
“ГЕОДЕЗИ - 2022” олимпиадын “II түвшин”-ний ангилалд 4 баг өрсөлдсөнөөс:
1-р байр LAND MASTER баг /ШУТИС-ГУУС/
2-р байр SPATIAL NETWORK II баг /Үндэсний Техникийн их сургууль/
3-р байр ТОП-О /ШУТИС-ГУУС/ багууд шалгарлаа.
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
ГЕОДЕЗИЙН САЛБАР
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026