link
2022-оны 4-р сарын 12-ний өдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Проф. Д.Цолмонбаатар Бүгд Найрамдах Казакстан Улсын Евро-Азийн Их сургуулийн Хамтын ажиллагаа, гадаад оюутны асуудал эрхэлсэн захирал Проф. Паратхан Ботагоз, Цөмийн физикийн салбарын эрхлэгч Проф. Амангелдi Нурлан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Проф. Д.Цолмонбаатар ШУТИС-ийн талаар төлөлөгчдөд танилцуулж, тус их сургуультай багш оюутан солилцоо, барилга, механик болон физикийн хамтарсан ЭШ, судалгааны ажил хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутнууд харилцан дадлага хийх зэргээр хамтран ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

Казакстаны Евро-Азийн их сургууль нь Целиноградын барилгын дээд сургуулийг, Целиноградын багшийн дээд сургуультай нэгтгэн 1996 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн их, дээд сургуулиудын “QS World Universities” рейтингээр дэлхийн шилдэг 400 их сургуульд ордог, барилга, математик, цөмийн физикийн судалгаагаар улсдаа тэргүүлдэг сургууль юм. Цаашид ШУТИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, 25 хүртэл оюутныг элсүүлэх, үүний дотор 4 оюутныг бүрэн тэтгэлэгтэйгээр Евразийн их сургуульд сургах, мөн Казакстаны ерөнхийлөгийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг хамруулах, ШУТИС-иас зочин профессор урин, холбогдох зардал, цалинг олгож ажиллуулах боломж байгаа талаар төлөөлөгчид танилцуулж, ойрын хугацаанд хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар хоёр тал тодорхой чиглэлүүдээр судлахаар тохиров.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026