link

ШУТИС-ийн ШУТИС-Коосэн Технологийн коллежид багш шалгаруулж авна
2020-03-18 11:17

Ажлын байрны нэр: Цахилгаан электроникийн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Заах хичээлээр суурь дээд боловсрол эзэмшсэн, магистраас доошгүй зэрэгтэй
  • Багшлах эрхтэй байх
  • Асуудал шийдвэрлэх, анализ хийх, мэдээлэл холбоо технологи ашиглах
  • Сэтгэхүйн арга барилуудыг бүтээлчээр хэрэглэх
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Заах хичээл:

Цахилгаан электроникийн багш: 

  • Цахилгаан тоног төхөөрөмжийн техник 1.2 /Цахилгаан машин/, 
  • Цахилгаан соронзон 1.2,
  • Цахилгаан хэмжилт, 
  • Электроник, 
  • Цахилгаан хэлхээ 1.2.3.4.5  

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй болон сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools