link

"Дээд боловсролын сургалтын технологийн хөгжил- уламжлал, шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
2020-01-01 08:10

/Сурах үйлийг амьдруулагч хүчин зүйл, сургалтын зорилго, үр дүнгийн хөдөлгөгч хүч бол сургалтын технологи мөн/

Үндэслэл:

  1. Аливаа сургалтын зорилго зорилт нь гагцхүү сургалтын технологиор дамжиж хэрэгжих боломжтой
  2. Сургалтын технологи нь түүний зорилго, агуулга, аргазүй, зохион байгуулалт, суралцахуйн үйл явц, үр дүнгийн үнэлгээ зэргийг хамарсан өргөн ойлголт юм
  3. Сургалтын технологийг хэрэгжүүлэгч нь зөвхөн багш байх учир түүний хөгжил нь багшийн чанар, санаачилгаас нөхцөлдсөн хязгааргүй олон хувилбар бүхий өвөрмөц бүтээл, байнгын хөгжилд орших динамик процесс болно.
  4. Шилдэг сайн хөтөлбөр, сургалтын орчныг амьдруулж, суралцагчийн бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь сургалтын технологи бөгөөд, түүнээс сургалтын эцсийн үр дүн шалтгаалж байна

Зорилго

  1. Дээд боловсролын сургалтын технологийн хөгжилд түлхэц өгч, багш, судлаачдын идэвх, санаачилгыг дэмжих
  2. Багш, судлаачдын бүтээлч туршлагыг олны хүртээл болгож нэгтгэн дүгнэх

ЭШХ-ыг санаачлан зохион байгуулагч:

Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:

 МИДС-н Консорциум, МУБИС, ШУТИС, Орхон МУИС, Отгонтэнгэр ИС, Сити ИС

Холбогдох хаяг: Утас: 96616500, цахим хаяг: soyombo_alt2000@yahoo.com

Сэдвийн хамрах хүрээ:

  • Олон улсад  сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд гарч байгаа ололт амжилт, үндсэн чиглэл, хандлага, сайн туршлага
  • Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тавигдаж байгаа эрэлт, шаардлага,
  • Сургалтын онол, үзэл баримтлалууд түүний хэрэглээ,
  • Сургалт танин мэдэхүйн үйл явц болох нь, сургалтын сэтгэл зүйн үндэс, түүнийг сургалтад хэрэгжүүлэх асуудал,
  • Сургалтын технологи боловсролын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад шийдвэрлэх хүчин зүйл болох нь
  • Сургалтын үйл явцыг  судалгаанд суурилах, үйлийн судалгаа
  • Дээд боловсролын сургалтын арга, хэлбэрүүдийг боловсронгуй болгон хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх,  идэвхтэй сургалтын  хэлбэрүүд
  • Сургалтын уламжлалт технологийн шинжилгээ /ашигтай ба сөрөг тал/
  • Е- сургалт түүний мөн чанар,   боломж, түүний давуу ба сөрөг тал,
  • Сургалтын технологийн хөгжилд багшийн үүрэг,
  • Сургалтын технологийн хөгжилд, сургалтын байгууллага, удирдах байгууллагын үүрэг, удирдлага, зохион байгуулалтын ажлууд
  • Сургалт удирдлага,  жолоодлогот  үйл явц болох нь, түүнийг хэрэгжүүлэх ,
  • Сургалтыг төлөвлөх , зохион байгуулах, үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ,
  • Сургалтын технологийн тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур
  • Бусад

        Эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 2-р сард зохион байгуулна.

Хуралд оролцох тухай хүсэлт, хураангуйг 2020 оны 1-р сарын 15-ны дотор, илтгэлийн бүрэн эхийг 2020 оны 2-р сарын 10-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Мөн  илтгэлийг  ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ. Илтгэлийн хураамж 35000 төгрөг.

Үр дүн:

  • Эмхэтгэл хэвлүүлж, олны хүртээл болгох
  • Зөвлөмж гаргах
  • Шилдэг илтгэл шалгаруулах

      Илтгэлд  доорх үндсэн шаардлага тавигдана:

  • Дээд боловсролын сургалтын технологийн онол, аргазүйн чанартай нийтлэг, ерөнхий асуудлыг хөндсөн байх,
  • Судалгаа, туршилт, баримтад тулгуурлах,
  • Гарсан дүгнэлт, дэвшүүлэх санал зөвлөмж нь онол, практикийн нийтлэг ач холбогдолтой, шинэлэг байх,
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих манай зааврыг баримтлах,

Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.

Affiliated schools