link

“InfoNet&Sec-2020” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2019-12-24 15:13

Зорилго: Мэдээллийн сүлжээ ба аюулгүй байдлын онол, практикийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, инноваци нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тухайн салбарын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хамтран хэлэлцэж, туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцоход оршино.   

Хамрах хүрээ: Тухайн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаач, магистрант, докторант, багш нар.

Хурлыг зохион байгуулагч:

ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар, Дотоод Хэргийн Их Сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Монголын Кибер Аюулгүй Байдлын газар, Голомт Банк, Улаанбаатар Их Сургуулийн Физик Электроник Сүлжээний тэнхим,  УБИС, БНСУ-ын Сүнчинхяны Их Сургууль,Тайваний Үндэсний Их Сургуулийн Холбооны Инженерчлэлийн Салбар.

Хурлын зохион байгуулалт:

Илтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлын цагаар ШУТИС-ийн МХТС-ийн хичээлийн 6-р байрны 310 тоот өрөө болон утас 70161333 , bujmaa@must.edu.mn цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэнэ.

Ирүүлсэн илтгэлүүдээс шаардлага хангасан илтгэлүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр салбарын хурлаар хэлэлцүүлж, тодорхой шалгуур хангасан илтгэлийг хурлын эмхэтгэлд хэвлүүлнэ.

Илтгэлийн сэдвийн чиглэл:

  • Мэдээллийн сүлжээ ба бүтэц зохион байгуулалт
  • Утасгүй сүлжээ ба нууцлал хамгаалалт
  • Хорт програм ба шинжилгээ
  • IoT (Зүйлсийн интернэт)
  • AI   (Хиймэл оюун ухаан)
  • BIG DATA (Их өгөгдөл)
  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, түүнд хийсэн шинжилгээ
  • Мэдээллийн аюулгүй байдлын стандарт, боловсронгуй болгох нь
  • Мэдээллийн аюулгүй байдлын бүрдэл хэсэг
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт
  • Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын тогтолцоо, түүнд хийсэн дүн шинжилгээ
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх олон улсын туршлага, харьцуулалт
  • Хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилт
  • Кибер орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хэрэгжилт, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Кибер гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тусгай мэргэжлийн байгууллагын шинжилгээ
  • Мэдээллийн нууцлал, хамгаалалт

Хэлэлцүүлэг болох газар: ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот өрөө

Илтгэлд тавигдах шаардлага:  

а) Хэлбэрийн хувьд:

  • Илтгэл нь нэр, зохиогчийн овог, нэр, цахим хаяг, товч хураангуй, түлхүүр үг /англи хэл, монгол хэлээр/, оршил, судалгааны ажлын үр дүн буюу үндсэн хэсэг, дүгнэлт, санал, хавсралт, ном зүй зэргээс бүрдэнэ.
  • IEEE хурлын загварын дагуу өгүүллээ бичнэ.

      https://www.ieee.org › web › org › conferences › Conference-template-A4

  • Илтгэлийн цахим хувилбарыг хавсарган ирүүлнэ.

б) Агуулгын хувьд:

  • Их сургуулийн судалгаа, боловсруулалтын чиглэлд нийцсэн, мэдээллийн сүлжээ болон аюулгүй байдлын чиглэлээр тодорхой тулгамдсан асуудлыг судлан авч үзэх;
  • Тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох;
  • Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхойлох;
  • Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой байх;
  • Дэвшүүлсэн санал, дүгнэлт оновчтой, практикт нэвтрэх, хэрэгжих боломжтой байх;
  • Судалгааны зорилго, гол асуудал, арга зүй, үр дүн, дүгнэлт зөвлөмжийн тухай нэг догол мөрт багтаан товч танилцуулга бэлтгэх;
  • Илтгэлийг PPТ хэлбэрээр бэлтгэсэн байх;

Хурлын үр дүн

Илтгэлийн онол, практикийн ач холбогдлыг тодорхойлж, сэдэв, чиглэлийн дагуу зөвлөмж боловсруулан, эрдэм шинжилгээ, судалгаа, практик үйл ажиллагааны эргэлтэд оруулж, цахим хэлбэрээр тараана.

-оОо-

Affiliated schools