link

“Work-Scholarship” хөтөлбөр
2019-11-19 19:36

Хөтөлбөрийн зорилго:

ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд зарлаж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, оюутанд Англи хэлний Академиас нийгмийн хангамжийг үзүүлэх зорилгоор зохион байгуулан мөн сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангахад оршино. “Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:

Оффисын туслах ажилтан (2 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 3, 4-р курсын оюутнууд

Хугацаа:

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирал

Тавигдах шаардлага:

-          Дүнгийн голч 3,0-с дээш байх

-          Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

-          Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

-          Цагийн менежмент сайтай

-          Хувийн зохион байгуулалттай

-          Багаар ажиллах чадвартай

-          Бүтээлч, санаачлагатай

-          Өөрийгөө  хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.

Сонгон шалгаруулалт:

Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож тохирох шалгалтыг авна. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.

Анкетыг татаж авч бөглөн 2019 оны 11 сарын 20 - 29 хооронд Номын сангийн 406 тоот өрөөнд авчирч өгнө үү. 

Affiliated schools