link

“Монголын шинжлэх ухааны өдөр”-ийг угтсан Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Г.БАТХҮРЭЛИЙН нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал
2019-10-30 17:00

ШУТИС-ийн 60 жил, Үндэсний менежментийн шавь сургууль үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Монголын шинжлэх ухааны өдрийг угтаж, докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.

Нэг. Зорилго

Доктор оюутнууд, залуу эрдэмтэд, багш нарын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

“Монголын менежментийн онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн докторант оюутан, залуу эрдэмтэн, их дээд сургуулиудын багш нар хамрагдана.

Гурав. Ерөнхий шаардлага

Эрдэм шинжилгээний илтгэл нь XXI зууны онол, практикийн шинэ чиг хандлага, арга, загвар, тулгамдсан асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлал, программ хангамж хэрэглэсэн байна.

  • Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
    • Илтгэлийн нэр
    • Зохиогчийн овог нэр
    • Сургууль, салбарын нэр
    • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
    • Докторант бол эрдэм шинжилгээний удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
  • Үндсэн хуудсанд Header&Fooder ашиглахгүй байхыг анхаарна уу
  • Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.

Холбоос: http://www.must.edu.mn/static/uploads/files/hawsralt1-2.pdf

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

  • Илтгэгчид илтгэлээ 2019 оны 11-р сарын 01-ний дотор ayush@must.edu.mn,  gunbileg@must.edu.mn мэйл хаягаар илгээнэ.
  • Илтгэлийн хураангуйг англи, монгол хэл дээр бичсэн байна.
  • Илтгэлийн бүрэн эх материалыг, хураангуйн хамт цаасаар болон файлаар 2019 оны 11-р сарын 1-ны Баасан гарагийн 18.00 цаг хүртэл ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн 411 тоотод хүлээн авна.

Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.

  • 1-р шат: Тусгай комисс ирсэн илтгэлүүдээс 1-р шатны шалгаруулалтыг 2019 оны 11-р сарын 03-ны Даваа гарагт зохион байгуулна.
  • 2-р шатанд нийт 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт  2019 оны 11-р сарын 08-ны Баасан гарагийн 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн V байрны 411 тоотод эхэлнэ.

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр   - 1, Өргөмжлөл, 1.000.000 төг.
  • Дэд байр          - 1, Өргөмжлөл, 500.000 төг.
  • Гутгаар байр   - 2, өргөмжлөл, тус бүр 150.000 төг.
  • Тусгай байр     - 6, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Уралдааныг зохион байгуулагчид

Ивээн тэтгэгч байгууллага:

  • Бельгийн Вант улсын “Ostara kammut bvba” компани

Зохион байгуулагч байгууллага:

  • ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль
  • Монголын менежментийн өв судлалын академи

Холбоо барих хүмүүс, утас:

Г.Батхүрэл, утас: 99091221, batkhurel@must.edu.mn

Д.Биндэрьяа, утас: 89007970,

А.Аюуш, утас: 88827779, Электрон шуудан: ayush@must.edu.mn

Ц.Гүнбилэг, утас: 99185753, Электрон шуудан: gunbileg@must.edu.mn

Affiliated schools