link

Шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
2019-06-21 19:56

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.   Төслийн саналыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягийн баруун дээд буланд байрлах “Төслийн програмд нэвтрэх” хэсгээр орж, цахимаар өргөн мэдүүлнэ. /Энд дарж татаж авна уу/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Харилцах утас: 260325

Affiliated schools