link

АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-05-21 00:47

МУИС, ШУТИС, МУБИС гурван сургууль хамтран 2015 оноос эхлэн Ази судлалын ОУЭШХ-ыг зохион байгуулж ирсэн замналтай. ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль 2016, 2019 онд тус хурлыг амжилттай зохион байгуулсан. 

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим 2019 оны 5 дугаар сар 10-ны өдөр Ази судлалын ОУЭШХ-ыг ШУТТНС-д солонгос судлал, түрэг араб судлал, хятад судлал, япон судлал гэсэн 4 салбар хуралдаанаар зохион явууллаа.

Тус хурлын нээлтийн ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, ШУТИС-ын захирал Б.Очирбат, МУИС-ийн ШУС-ийн Эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал П.Дэлгэржаргал, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Я.Шийлэгмаа, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Л.Болд, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жу Зинли, МУБИС-ийн Күнзийн институтийн захирал Бао Айдун, ШУТИС-ийн ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал нар оролцон баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

  

   ШУТИС-ийн захирал Б.Очирбат                                      БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам

   

                Академич Л.Болд                    Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал

    

МУБИС-ийн Күнзийн институтийн захирал Бао Айдун               ГХС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа

ШУА-ийн Олон улсын хэлний хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Батлан хамгаалахын ЭШХ болон ШУТИС, МУИС, МУБИС, ОУУБИС, ХУИС зэрэг их сургуулийн эрдэмтэн багш нар оролцохын зэрэгцээ солонгос, хятад, турк, буриад зэрэг орны эрдэмтэн профессорууд оролцож, нийт 55 илтгэл хэлэлцүүлэв.

   

Хятадын Ян Жоугийн ИС-ийн төлөөлөгчид                                       Хуралд оролцогсод

Хурлын үйл ажиллагааг MNB, TV6 телевиз тус тус  сурвалжилсан болно.

Хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш, ажилтан нартаа талархал илэрхийлье.

ГХС-ийн Ази судлалын тэнхим

Affiliated schools