link
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэн яармаг энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Мишээл экспо төвд” зохион байгуулагдаж өнгөрлөө. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан болон бусад их дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.
Үзэсгэлэнд ШУТИС-ийн СБЗГ, МОНХА, бүрэлдэхүүн 9 сургууль, Коосэн технологийн сургууль, ахлах сургууль оролцож эцэг, эх, сурагчдад өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.
Тус үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн сургууль, МСҮТ болон гадаадын их дээд сургууль, сургалтын төв, сургалт судалгааны нийт 90 гаруй байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагын тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон үйл ажиллагаа боллоо.
“БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2019” олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт амжилттай оролцож зохион байгуулах комиссоос батламж гардан авлаа. Тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцсон нийт бүрэлдэхүүн сургуулийн багш, хамт олон, оюутан залуустаа талархсанаа илэрхийлье.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School