link

“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав
2019-05-01 23:53

ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. Сүмитомо корпорацийн тэтгэлэг нь жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд  захирал Б. Очирбат, дэд захирал Х. Энхжаргал болон “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Накагава Такааки, тэтгэлэг хариуцсан менежер Ч. Оюунжаргал нар оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өглөө. 2018-2019 оны хичээлийн жилд 14 оюутан үргэлжлүүлэн, шинээр 6 оюутан тэтгэлэг авлаа.

 

 

Нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэе.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Affiliated schools