link
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН НЭРЭМЖИТ “ЭРДМИЙН XIV ЧУУЛГАН”- оролцох оюутнуудын материалыг 3-р сарын 28 хүртэл хүлээн авна. Материалаа яаралтай ирүүлнэ үү.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН НЭРЭМЖИТ
“ЭРДМИЙН XIV ЧУУЛГАНЫ” УДИРДАМЖ
Монгол улсын их, дээд сургуулиудын бакалаврын шатны оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Эрдмийн XIV чуулган” 2014 оны 04 дүгээр сарын 11-нд ШУТИС дээр зохион байгуулагдах гэж байна.
Хурлыг зохион байгуулагч: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Оюутны холбоо
Зорилго:
Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, оюутнуудын бүтээлийг ажил олгогчдод танилцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломж бололцоог бий болгоход оршино.
Энэ удаагийн эрдмийн чуулганаар бакалаврын түвшинд суралцаж буй салбар, салбарын оюутнууд судалгааны ажлынхаа үр дүнг бусдад нээлттэй хэлэлцүүлэх зарчмаар явагдах тул оюутан, багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралдааны салбар, чиглэлүүд:
Салбар 1. Техник, технологи
Салбар 2. Нийгэм, хүмүүнлэг, дизайн
Салбар 3. Байгалийн ухаан, экологи
Салбар 4. Эдийн засаг, менежмент (Мэдээллийг http://must.edu.mn/beta3/notice1810 болон www.erdmiinshuvuu.org хаягаас үзнэ үү).
Шилдэг бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:
Хуралд холбогдох зарим чухал огноо:
(Судалгааны илтгэлийн материалыг хэвлэмэл болон PPT хэлбэрээр, бүтээлийн танилцуулгыг хүснэгтийн дагуу ШУТИС-ийн ОХҮА-ны I-327 тоотод хүлээлгэн өгнө).
*Шилдэг бүтээлийг биет байдлаар 04-р сарын 11-ны өдөр ШУТИС-ийн I-р байрны Хурлын танхимын хуваарилсан талбайд байршуулна.
Хуралдааныг 2 үе шаттайгаар явуулна.
Их, дээд сургуулиуд өөрсдийн сургуулийн Эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдааныг тус тус зохион байгуулж эхний тав хүртэлх байр эзэлсэн оюутнууд оролцох эрхтэй.
I шат. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулахад МУИС, ШУТИС болон бусад их дээд сургуулийн мэргэжлийн профессор, багш нар ажиллаж 2014 оны 04 дүгээр сарын 04 нөөс 08-ны хооронд тодорхой шалгуур үзүүлэлтээр урьдчилан шүүмж, саналаа өгч дүгнэн салбар тус бүрээс шүүгчид тав хүртэлх илтгэлийг шалгаруулан II шатанд хэлэлцүүлнэ.
II шат. Салбар тус бүрээс шалгарсан илтгэлийг 2014 оны 04 дүгээр сарын 11-нд ШУТИС-ийн хурлын танхимд (Төв байр, 3-р давхар) нээлттэйгээр хэлэлцүүлнэ.
Шагнал урамшуулал:
Оролцогч оюутнуудад эрдмийн чуулганы илтгэл болон бүтээлийн танилцуулгыг эмхтгэн ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэж хэвлэмэл болон PDF хэлбэрээр олгоно.
Илтгэлийг салбар тус бүрт 3 байр, Бүтээлийг 3 байр эзлүүлэн удирдагч багш, оюутныг шагнан урамшуулна.
Жич: Шагналын 30%-ийг удирдагч багшид, 70%-ийг оюутанд олгоно.
Холбоо барих хүмүүс, майл хаяг, утас:
Дэлгэрэнгүй мэдээллийг http://must.edu.mn/beta3/notice1815 авна уу.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС