link
Монгол Улсын Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институт хамтран “Амьдрах ухаан, амьдралын хөтөч" хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан залууст "Амьдрах ухаан, амжилтын хөтөч" сургалтыг явуулж эхлээд байна.
Уг "Амьдрах ухаан, амжилтын хөтөч" сургалтыг ШУТИС-ийн оюутан залууст явуулах гэж байгаа тул Та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье!
Хуваарь:
2013 оны 4 дүгээр сарын 2-ны 13:00 цагт
КТМС-ийн Хурлын заал /127 тоот/
2013 оны 4 дүгээр сарын 3-ны 15:00 цагт
МХТС-ийн Хурлын заал /225 тоот/
2013 оны 4 дүгээр сарын 4-ний 13:00 цагт
ШУТИС-ийн Төв байр, Хурлын заал /БИАС, НТС, МТС/
2013 оны 4 дүгээр сарын 5-ны 13:00 цагт
МИС-ийн Хурлын заал
2013 оны 4 дүгээр сарын 8-ны 14:30 цагт
ШУТИС-ийн Төв байр, Хурлын заал /ЭХИС, ХБС/
2013 оны 4 дүгээр сарын 11-ний 14:30 цагт
ШУТИС-ийн Төв байр, Хурлын заал /УУИС, МС/
2013 оны 4 дүгээр сарын 12-ны 14:30 цагт
ШУТИС-ийн Төв байр, Хурлын заал /ГГТС, ҮТДС, ХИБС/
ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Холбоо барих утасны дугаар 324590-1035, 99958707
“Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалт
Монгол Улсын Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институт хамтран “Амьдрах ухаан, амьдралын хөтөч" хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан залууст "Амьдрах ухаан, амжилтын хөтөч" сургалтыг явуулж эхлээд байна.
ШУТИС-д “Амьдрах ухаан, амьдралын хөтөч" сургалт 2013 оны 4 дүгээр сарын 2-оос 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хуваарийн дагуу Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш нар сургалтыг явуулж байна.
Уг сургалтаар амьдралын үнэт зүйл, үнэ цэнэ, үнэмшил, амьдралын зорилгодоо хүрэх арга зам, өөртөө итгэх итгэлийг олж авах, хэрэгжүүлэх алхамд суралцах, цагийн менежментээс зорилтын менежментэд шилжих, ашиглах ухаан, түүнд дадлагажих, амжилт ба санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд суралцах гэх мэт олон сэдвүүдээр сургалт явуулж байна.
Уг сургалтын нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн Хурлын танхимд 2013 оны 4 дүгээр сарын 4-ний 13:00 цагт болсон бөгөөд нээлтэнд ШУТИС-ийн НТС-ийн захирал доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн Нийгмийн түншлэлийн албаны дарга А.Идрээ, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун, Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш нар, оюутан залуус оролцов.
ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба