link

Тэргүүн проректор Д.Батчулуун Алтангадас одонгоор шагнагдав
2013-07-10 20:07 Админ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн Засаг Хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнагдлаа. 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ШУТИС-ийн захиргааны хамт олон түүнийг эрдмийн зөвлөлийн өрөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ШУТИС-ийн ректор Т.Батбаяр алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний хамт өргөн барилаа.

 

 


НТА

 

Affiliated schools