Өнөөдөр ажилд орохын тулд зөвхөн сайн мэргэжилтэн байх хангалтгүй юм. Бусдаас юугаараа давуу байх вэ? Өөрийгөө зөв тодорхойлох, хөгжүүлэх бусад олон чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.
- Ажил, мэргэжлээ идэвхтэй хайх, эрэл хайгуул хийх
 - Өөрийн СV-г бичих
 - Ажлын байрны ярилцлагад бэлтгэх
 - Хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө боловсруулах
 - Өөрийгөө хөгжүүлэх
 - Хувийн зохион байгуулалттай байх
 - Ажил, хөдөлмөр хийх чин хүсэл эрмэлзэлтэй байх
 - Өөрөө өөрийнхөө хүчинд найдаж, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
 
Ажлын байранд тавигддаг нийтлэг ур чадварууд
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
 - Бусадтай хамтран ажиллах буюу багаар ажиллах
 - Асуудлыг оновчтой шийдвэрлэх
 - Санаачилгатай, хариуцлагатай байх
 - Зохион байгуулах, төлөвлөх чадвар
 - Мэдээлэл олж авах
 - Байнга суралцах, өөрийгөө хөгжүүлэх
 - Компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр ажиллах