Өнөөдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо. Семинарын үеэр Тохокү их сургуулийн Дата-стратегийн оффисын төлөөллүүд тус их сургуулийн дижитал шилжилтийн туршлагаас хуваалцаж, ШУТИС-ийн хамто олны төлөөлөтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг арга хэмжээнд Боловсролын яам болон ЦХИХХЯ-ны төлөөллүүд оролцож, ШУТИС-ийн танилцуулсан “Ухаалаг менежмент ба бүтээлч боловсролын шилжилт” төслийн саналыг үндэсний дижитал экосистемийг бүрдүүлэхэд чухал алхам болохыг онцлон тэмдэглэлээ.
ШУТИС-ийн ректор Т.Намнан энэхүү уулзалтыг Тохокү их сургуультай тогтоосон стратегийн түншлэлийг бодит ажил хэрэг болгох, Монголын дээд боловсролын салбарт дижитал шинэчлэлийг түүчээлэх томоохон хамтын ажиллагааны эхлэл хэмээн тодорхойлов. Энэхүү семинар нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг технологи, инновацын шинэ түвшинд гаргах чухал суурь болж байна.
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа