Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа

 

 

Монгол Улсын үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү түншлэл нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалт болох “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл”-ийг бодит ажил, жишиг загвар болгон хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.

“Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК -ийн 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Судалгаа, инновацын үйл ажиллагааг дэмжих, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн төслүүдийг дэмжих чиглэлд зарцуулах тохиролцоонд хүрэв.

Энэ хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн сургалт, судалгаа, инновацын экосистемийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ үндэсний компаниуд татварын хөнгөлөлтөө нийгэмд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болгох шинэ соёл, зөв жишгийг төлөвшүүлж буйгаараа онцлог юм.