2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
-
-
- Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Геодезийн тэнхимийн эрхлэгч
- Геологийн тэнхимийн эрхлэгч
- Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн эрхлэгч
- Уурхайн технологийн тэнхимийн эрхлэгч
- Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
-
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 315 тоот өрөөнд (Геологи, уул уурхайн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 312291 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
https://guus.must.edu.mn/mn/news/1630
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА