Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Биотехнологи, шим судлалын тэнхимийн эрхлэгч
  2. Дизайны тэнхимийн эрхлэгч
  3. Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
  4. Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 314 тоот өрөөнд (Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 11 311907 (Ажлын цагаар)

“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА