ШУТИС болон ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй Олон улсын дээд боловсролын инновацын төвийн (UNESCO-ICHEI) хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан Ухаалаг ангийг (Smart Classroom) цахим сургалт, хосолсон сургалтад үр дүнтэй ашиглах боломжуудыг профессор, багш, ажилтнууддаа танилцуулах зорилгоор сургалт-семинарыг доорх хуваарийн дагууд зохион байгуулна. Үүнд:
2022 оны 1 сарын 5-нд (Лхагва гариг) 10:00-12:00; 14:00-16:00 цагуудад;
2022 оны 1 сарын 6-нд (Пүрэв гариг) 10:00-12:00; 14:00-16:00 цагуудад.
Сонирхсон хүмүүс доорх линкээр аль нэг цагт нь бүртгүүлээд, бүртгүүлсэн хуваарийн дагууд ШУТИС-ийн 8-р байрын 805 тоот өрөөнд цагтаа ирж семинарт оролцоно уу!
https://forms.gle/1ZnQcuAE346erfKq6
Тодруулах зүйлс байвал НБТ-ийн ахлах мэргэжилтэн П.Цэрэнчимэдтэй 91929307 дугаарын утсаар холбогдож болно.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ


ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ”-ийн УЛСЫН VI олимпиадыг ИДСургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж байна.
ТЕХНОЛОГИ БА ХҮНИЙ ЭРХ ЭЭЛТЭЙ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ семинар хэлэлцүүлэгт урьж байна.
“2026 Global MOOC and Online Education Alliance (GMA) Award” шалгаруулалтад оролцохыг урьж байна
Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийг даван туулах чадавх: "Асуудал шийдэл" онол практикийн бага хурлын удирдамж
Та бусдад юу түгээдэг вэ?