Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байгаа энэ үед боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах зорилго тавин ажиллаж “Асуудлыг бүтээлчээр шийдье” уриатайгаар ШУТИС-ийн оюутан залуусдаа зориулсан “MUST STUDENT” аппликэйшний туршилтын хувилбарыг танилцуулагдаж байна.
“MUST STUDENT” аппликэйшн нь ШУТИС-ийн оюутны вэб болон цахим сургалтын зарим модулиудыг оруулсан гар утсанд зориулсан туршилтын мини хувилбар бөгөөд анх удаа хэрэглээнд орж байна. “MUST STUDENT” аппликэйшнтэй холбоотой санал хүсэлтээ batjargal@must.edu.mn, minda@must.edu.mn хаягаар ирүүлж болно.
“MUST STUDENT APPLICATION”-ээ:
Play Store болон App Store-оос MUST STUDENT гэж хайж татаж болно.
Мөн дараах линкээр татах боломжтой.
Play store: https://play.google.com/store/apps/details?id=com.must_student_app2
App store: https://apps.apple.com/us/app/must-student/id1538718995
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Мэдээллийн технологийн төв
"ICIED- 2024" Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС-ийн роботын шилдэг багийг тодруулах “MUST ROBOCON-2024” тэмцээн МехТС-ийн спорт зааланд болно. Багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зочны цаг хэлэлцүүлэг
ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан химийн хичээлийн цахим сургалт
Математикийн хичээлийн сургалт үнэ төлбөргүй хичээллэнэ