Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн лекц, семинар, практик, бие даалт, улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг оюутан, сурагцагсадад цахимаар хүргэн, заавар зөвлөгөө өгч, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
Жич: Магистрантуудаас авах “Гадаад хэлний нэгдсэн шалгалт” хуанлийн дагуу 2020 оны 11 сарын 14-ний өдөр цахимаар явагдана.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-11-11
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна