2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын шинэ элсэгч оюутнуудад хүргэх зорилтот “Хотын соёл, хотын стандарт“ сургалтыг Оюутны үйлчилгээний алба, Цагдаагийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх албатай хамтран зохион байгууллаа.


Их сургуулийн орчин болон хот, нийгмийн орчинд мөрдөх зөв зохистой харилцаа, соёл, хэв журмын зөрчил, аюулгүй байдлын талаарх мэдээллийг ОҮА-ны ахлах мэргэжилтэн Ц.Болдбаатар, ЦЕГ-н УСА-ны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч А.Итгэлт нар танхимаар 120 гаруй оюутанд хүргэж, нийт шинээр элссэн оюутан бүрд хүргэх зорилгоор цахим бичлэг хийлээ. Тус бичлэгийг шинэ оюутны зөвлөх багш нар оюутнууддаа хүргэхийг хүсэж байна. Бид тус сургалтыг оюутан болоод суралцаж эхлэх цаг хугацаанд нь амжиж хүргэхийг зорьдогоор онцлог тул зөвлөх багш нар та бүхэн шинэ оюутан бүрд хүргэн хамтран ажиллаж, мэдээллийг хүргээрэй гэж дахин хүсье.
Бичлэх үзэх линк: https://youtu.be/CBvENPu0ggE
ШУТИС-ийн 3Х3 сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аваргын тэмцээнд амжилттай оролцлоо
Хил хамгаалалтад инновац нэвтрүүлэх талаар эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ
“Хотын соёл, хотын стандарт” амжилттай зохион байгуулагдлаа
"Их сургууль - Аж үйлдвэрийн түншлэл”-ийн хүрээнд БНХАУ-ын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллана
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Даартсын тэмцээн – 2026” зохион байгуулагдлаа