Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл

Хэзээ: 2026 оны 6 сарын 29 (Даваа), 10:00 цаг

Хаана: ШУТИС 8-р байр, 12 давхар (танхим болон онлайн)

Оролцогч: ШУТИС-ийн удирдлага, профессор багш, захиргааны ажилтнууд

Зорилго

ШУТИС-ийн дижитал орчны өнөөгийн байдлыг бодитоор үнэлэн, хиймэл оюунд суурилсан арга барилыг нэвтрүүлж ажлын үр дүн, бүтээмжийг сайжруулах дижитал соёлыг бүрдүүлэх эхлэлийг тавихад чиглэнэ.

Агуулга

  • ШУТИС-ийн дижитал орчин ба өгөгдлийн өнөөгийн байдлын талаар нэгдсэн ойлголттой болох

  • AI Chat болон AI Agent-ын ялгааг тайлбарлах

  • Бизнесийн байгууллагад AI Agent-ийг ашиглаж буй бодит жишээг танилцуулах

  • ШУТИС-ийн AI Agent-д суурилсан өгөгдлийн шинжилгээний ажлын явцаас танилцуулах

  • Багш, ажилтнуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээмжийг нэмэх, соёлыг нэвтрүүлэх санаачилгыг бий болгох

Хөтөлбөр

Цаг Үйл ажиллагаа Тайлбар
10:00–10:10 Нээлт ШУТИС-ийн Ректор Т.Намнан
10:10–10:35 "Дижитал орчны өнөөгийн байдал" Ө.Баярбат (ТДША-ны дарга)
10:35–10:40 "AI-г яаж ашигладаг вэ" Mentimeter ашиглан судалгаа авах
10:40–11:05 "AI Agent-ийн бүтээмж, жишээ" Л.Анхбаяр (Дата бэйнк ХХК-ийн Технологи хариуцсан захирал)
11:05–11:15 "Ажлын орчин хэрхэн өөрчлөгдөх вэ" Ө.Баярбат (Mentimeter судалгааны дүнг танилцуулах)
11:15–11:35 "ШУТИС-ийн эхлэл: AI Agent-д суурилсан өгөгдлийн шинжилгээ" Ө.Баярбат
11:35–11:55 Хэлэлцүүлэг: Бид бэлэн үү? Ө.Баярбат (Mentimeter ашиглан санал авах)
11:55–12:00 Хаалт ШУТИС-ийн ХБДШ эрхэлсэн Проректор Р.Бадмаанямбуу

Зохион байгуулагч: Төлөвлөлт, дижитал шилжилтийн алба