ШУТИС болон Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Технологи ашиглан сайжруулсан шилдэг хичээлийн шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Профессор, багш та өөрийн заадаг хичээлдээ шинэлэг арга зүй, технологи, инновац нэвтрүүлсэн бол өөрийн сайн туршлагаа дэлхийн 20 гаруй улсын их сургууль, MOOC платформууд хамтран үүсгэн байгуулсан “Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын” хүрээнд хуваалцах боломжийг олгож байна.
Холбогдох товч мэдээллийг https://mooc.global/awards/global-mooc-online/ холбоосоор орж үзэхээс гадна танд тодруулж асуух зүйл байвал ganbatda@must.edu.mn хаягаар е-мейл бичиж эсвэл 99147004 дугаартай утсаар холбогдон тодруулж болно.
Шалгаруулалтад оролцохыг сонирхсон профессор багш нар хавсралтад буй Application Form-ийг бөглөж 2026.05.29-ний 18:00 цагийн дотор lihongru@mail.tsinghua.edu.cn болон ganbatda@must.edu.mn е-мейл хаягаар ирүүлнэ үү!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
“2026 Global MOOC and Online Education Alliance (GMA) Award” шалгаруулалтад оролцохыг урьж байна
Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийг даван туулах чадавх: "Асуудал шийдэл" онол практикийн бага хурлын удирдамж
Та бусдад юу түгээдэг вэ?
"ИХ СУРГУУЛИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ" семинар зохион байгуулагдана
Хичээлийн 2-р байрны авто зогсоолыг чөлөөл тухай зар