Монголын шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит “Монгол менежмент-2025” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 7 дахь жилдээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС-ийн Менежментийн Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Төмөр замын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль зэрэг 10 их сургуулийн 29 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ шалгарууллаа. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:
Хүснэгт 1. Шилдэг илтгэлүүдийн нэр, илтгэгч нар
|
№ |
Нэр |
Сэдэв |
Сургууль |
|
1 |
Д.Ариунжаргал З.Алтанчимэг |
Харизматик манлайлал ажлын энгейжмент хоорондын харилцаанд ажилд хандах хандлагын үзүүлэх нөлөө |
ШУТИС. Менежментийн Сургууль Монгол Улсын Их Сургууль |
|
2 |
Ш.Цэрэндулам А.Болор Д.Чимгээ |
Өгөгдлийн бэлэн байдал ба шийдвэр гаргалт: Салбарын судалгаа |
Монгол Улсын Их Сургууль |
|
3 |
Д.Баярмаа |
Хувьцаат компанийн эзэмшлийн төвлөрөл ба санхүүгийн гүйцэтгэлийн хамаарлын судалгаа |
ШУТИС. Менежментийн Сургууль |
|
4 |
М.Учрал |
Ажилтнуудын үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ |
Олон улсын Улаанбаатар их сургууль |
|
5 |
Б.Лхамцэдэн С.Амаржаргал Б.Билэгсайхан |
Ажлын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хоорондын хамаарлын судалгаа |
Монгол Улсын Их Сургууль |
|
6 |
Б.Билгүүн А.Оюунгэрэл Т.Сүмжидмаа |
Хөдөлмөр эрхэлж буй Z үеийнхний сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа |
ШУТИС. Менежментийн Сургууль |
|
7 |
Ю.Сарантуяа Ж.Ганчимэг Н.Сарантуяа |
Ачилтын өртөөнөөс галт тэрэг найруулах ажиллагааг оновчтой зохион байгуулах арга зам |
ШУТИС. Менежментийн Сургууль Төмөр замын их сургууль |
|
8 |
С.Хүрэлчимэг У.Амарзаяа |
Энгейжментийн судалгаа |
ШУТИС. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль ШУТИС. Менежментийн Сургууль |
|
9 |
Б.Бат-Эрдэнэ Б.Батзаяа |
Эрчим хүчний үнэ бүрдүүлэлтийн шинжилгээ |
ШУТИС. Эрчим хүчний инженерчлэлийн сургууль |
Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгддэг.

Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний долоо дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Г.Батхүрэл багшийн удирдсан доктор, докторант оюутнууд, “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, Улаанбаатар хивс ХК, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.

ШУТИС. МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын “SHIFT-MUST 2025” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав
БНЧУ-ын Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэг дор тус улсын тэргүүлэх их сургуулиудтай хэлний боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн ухааны чиглэлээр хамтран ажиллана
Хоол зүй, шим судлалын мэргэжлийн оюутнууд олон улсын сургалтад оролцлоо
Монголын геологи-86, эх орондоо геологийн мэргэжилтэн эхэлсний 65 жилийн ойн арга хэмжээнд зориулсан ажлууд “Цэцээ гүн” явган аяллаар өндөрлөв