ШУТИС нь 2018 оноос хойш үйл ажиллагаандаа MNS ISO 21001:2021 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, мэдлэг ойлголтыг баталгаажуулах зорилгоор бүрэлдэхүүн сургуулиудын дэмжих багийн гишүүдэд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 21001:2021 стандарт, болон MNS ISO 19011:2020 Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – стандартын сургалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газартай хамтран ШУТИС- дээр 2025 оны 9-р сарын 08, 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Стандарт хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном нээж суралцагчдад амжилт хүслээ.
Сургалтаар:
нийт 84 дэмжих багийн гишүүд багш, ажилтнууд хамрагдаж “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - MNS ISO 21001:2021 стандартын мэдлэг ойлголтыг баталгаажууллаа.
Бүрэлдэхүүн сургуулиуд дотоод аудитыг хэрхэн зохион байгуулах талаар
62 ажилтан хамрагдаж гэрчилгээжив.
Цаашид бүрэлдэхүүн сургуулиуд нь үйл ажиллагаандаа MNS ISO 19011:2020 стандартын дагуу дотоод аудитыг удирдан зохион байгуулж MNS ISO 21001:2021 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо стандартын тасралтгүй сайжруулалтыг хангаж ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
ШУТИС-ийн ЗУГ, Чанарын менежерүүд
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
ГХС-ийн Аз и судлалын тэнхимийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ