Эрхэм хүндэт оюутан, судлаачид, сонирхогчид та бүхнийг "INTERNATIONAL CONFERENCE FOR CYBER SECURITY & PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болон MUST-CTF 2024 кибер аюулгүй байдлын “Хоёрдугаар” олимпиадад зохион байгуулагдаж байгаа тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2024 оны 12-р сарын 22-ны өдөр, 10:00 цагаас
Хаана: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), VIII-р байр, 8 болон 12-р давхар
Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль болон Мэдээллийн Сүлжээ Аюулгүй Байдлын Салбар, тус салбарын дэргэдэх CCS клубтэй хамтран зохион байгуулж байна.
Оролцогчид кибер аюулгүй байдал, мэдээллийн системийн хамгаалалт, сүлжээний шинэ технологи, программ хангамжийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ өргөжүүлж, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачидтай хамтран туршлага солилцох боломжтой.
Бүртгэлийн линк: https://forms.gle/VP5TU6C2mNRU5tAu6
Оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй!
ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2025" зохион байгуулагдана.
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
“MUST Start-Up-2025” уралдааны бүртгэл 5 дугаар сарын 4-ний өдөр дуусна
Шилдэг цахим хичээл, контент шалгаруулах олон улсын уралдаанд оролцохыг урьж байна
"Эрдмийн чуулган-2025" профессор, багш, судлаачдын ЭШ-ний хурлын урилга, хөтөлбөр