ШУТИС-ийн дуулаачийн клубээс зохион байгуулдаг “MUST Open Mic-2024” арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө. Оюутнуудын авьяасыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “MUST Open Mic-2024” урлагийн аль ч төрлөөр оролцох боломжтой, хэн бүхний өмнө нээлттэй. “MUST Open Mic-2024”-д ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутан залуус өөрийн авьяас, чадвараа бусдад таниулан өөрсдийн дуулах дуртай дууг дуулж, хөгжимдөн оролцлоо. “MUST Open mic-2024”-д оролцсон, хүрэлцэн ирж анги хамт олноо дэмжсэн оюутан та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье. Тус арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдана.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн нэгдүгээр курсийн зөвлөх багш нарт сургалт, семинар зохион байгуулагдлаа
“Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо
ШУТИС ба Дармштадын технологийн их сургуулийн хамтын ажиллагаа
Швейцар улсын Давос хотод Дэлхийн газрын доорх усны 51 дэх их хуралд Монгол улсын төлөөлөл амжилттай оролцлоо
Японы Такүшокү Их Сургуулийн Олон улсын судлалын тэнхим болон Үйлдвэрлийн Технологийн Сургуулийн Дизайны тэнхим хамтарсан Зуны сургалтыг амжилттай зохион байгуулав