Хэрэв та Жорж Мэйсоны болон ШУТИС-ийн хамтарсан 2+2, 1+3 хөтөлбөрөөр суралцдаг, 2024 оны хаврын улирлаас Жорж Мэйсоны их сургуульд өөрийн суралцахуйн карьераа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол дараах 2 тэтгэлгийн аль нэгийг сонгон хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна. /давхар хамрагдах боломжгүй/
1. Global Idea Сургалтын тэтгэлэг жилийн 6,000 ам доллар.
2. Merit Сургалтын тэтгэлэг жилийн 10,000 ам доллар хүртэл.
Сонирхсон оюутнууд 2023 оны 10-р сарын 1-ний өдрөөс өмнө доорх бүртгэлийн линкээр нэвтрэн IEP22 купон кодыг ашиглаж бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөн бүртгүүлэх боломжтой.
Холбоос линк : https://mason.my.site.com/TX_SiteLogin?startURL=%2FTargetX_Portal__PB
Жорж Мэйсоны их сургуулийн бүртгэлийн албатай шууд холбогдох: iep@gmu.edu.
Танд амжилт хүсье.
ШУТИС-БуХС
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга