“Алтан хулгана” 2023 наадам

“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах Монгол брэнд” уриа дор “ИРЭЭДҮЙН НҮҮДЭЛ” сэдвийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд РЦНК төвд “Алтан хулгана” 2023 наадам зохион байгуулагдах гэж байна.

“Алтан хулгана” наадам 17 дахь жилдээ дизайны чиглэлээр сургалт явуулж буй сургуулиудын сургалтын онцлогийг таниулах, оюутан залуусын сэтгэлгээ, ур чадвар, уран бүтээлийн туршлагаа солилцох нэгдсэн талбарыг бий болгох, цаашлаад тэдний бүтээлийг олон нийтэд түгээх зорилготой зохион байгуулагддаг.  

Удирдамж:https://drive.google.com/file/d/1y0OEoRmXSO3Y53OML1Wc_1zyuqTMGPbk/view?fbclid=IwAR2v-wttOPWcaXZum7U0iNpkzauEP4Z6VXSoV2wRlIS2nY5sqdW9i9e1RVY

ЗОРИЛГО

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, ур чадвар, уран бүтээл, сургалтын онцлогийг сурталчлах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого, концепцийг нийтэд таниулан түгээх зорилготой.

СЭДЭВ

“ИРЭЭДҮЙН НҮҮДЭЛ” сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

“GOLDEN MOUSE - DESIGN WEEK 2023” наадамд дараах үйл ажиллагаа явагдана. Үүнд:

 A. Оюутны бүтээлийн үзэсгэлэн, уралдаан. График дизайн, Анимаци, Энтертайнмент, Архитектур, Интерьер дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн загвар зохион бүтээлт, технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын оролцсон бүтээлийн үзэсгэлэн, уралдаан 2023.05.05-2023.05.07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдэг бүтээлийг номинаци тус бүрээр шалгаруулна.

B. Дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үзэсгэлэн: “GOLDEN MOUSE - DESIGN WEEK 2023” дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үзэсгэлэн.

C. “APPLY JOB” арга хэмжээ: “GOLDEN MOUSE-EXPO 2023” үзэсгэлэн дээр бизнесийн байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “APPLY JOB” арга хэмжээ зохион байгуулагдаж, ажил олгогчдыг таниулах мөн тухайн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд тавигддаг ур чадваруудыг танилцуулах. (BOOTH)

D. Бүтээгдэхүүн танилцуулга: “GOLDEN MOUSE - EXPO 2023” үзэсгэлэн дээр оюутанд зориулсан бүтээгдэхүүн танилцуулах. (BOOTH) E. Сурагчдын шилдэг бүтээлийн шалгаруулалт: “GOLDEN MOUSE - EXPO 2023”” үзэсгэлэнд ЕБС-ийн сурагчдын бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулна

Дэлгэрэнгүй мэдээллийг Golden mouse пэйж хуудаснаас авна уу.

https://www.facebook.com/altanhulgana