ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэ нар 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд PaaS-TA нээлттэй клауд системийг ШУТИС-д ашиглах, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг хамтран хэрэгжүүлэх ажлууд хийгдэх боломжтой болох юм.
National Information Society Agency (NIA) нь 1987 онд байгуулагдсан БНСУ-ын мэдээлэл, харилцаа холбооны үндэсний судалгааны төвийн үүрэг гүйцэтгэдэг улсын байгууллага бөгөөд засгийн газар, төрийн байгууллагууд болон холбогдох төр болон хувийн хэвшлийн аж ахуйн байгууллагуудад оновчтой арга зүй, стратеги, шийдлүүдийг санал болгодог агентлаг юм.
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо