ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс багшийн англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Extensive Reading” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн 18 багш 2022 оны 4 сарын 5-наас эхлэн хамрагдаж, уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн сэтгэгдлийг бичих зэрэг даалгавар гүйцэтгэж англи хэлний ур чадвараа хөгжүүлж байна. “Extensive Reading” хөтөлбөрийг англи хэлний тэнхмийн ахлах багш А.Болормаа (Ph.D.) удирдаж, АНУ-ын мэргэжилтэн багш Скотт, багш Э. Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллаж байна.


The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл
ШУТИС-ийн ШУТТөв Номын Сангийн сүлжээний засвар, шинэчлэлийн ажил
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Инновацын эзэд 2026 бүртгэл эхэллээ