ШУТИС-ийн захирлын 2022 оны 04-ны 21-ний А/127 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журам” батлагдаж, 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд мөрдөхөөр боллоо. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ШУТИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Судалгааны их сургууль” болох зорилгод хүрэх суурь соёлыг бүрдүүлэх, профессор, багш, судлаач, суралцагчдын академик ёс зүйг шинэ түвшинд төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаач эрдэмтэн, оюутан суралцагч та Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журмыг эрдэм судлалын ажилдаа мөрдлөг болгож хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газар
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал 2026
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!
SMC internship дадлагын хөтөлбөрийн танилцуулга
"Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" аян