ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

          Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ удирдан явуулав.

          Хуралд, Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн сургалт чанарын албаны дарга Улам-Оргил, Геологи уул уурхайн сургуулийн Сургалт чанарын албаны дарга Өлзийсайхан, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Булга, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

          Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.      ШУТИС-ийн 2023 оны төсвийн тодотгол, 2024 оны төсвийн төсөл

                        Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ,      

                        Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан

Нэг. ШУТИС-ийн 2023 оны төсвийн тодотголыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. Бүрэлдэхүүн сургуулиудад 2024 оны төсвийн төслийн саналаа 2023 оны 12 дугаар сарын  01-ны дотор ирүүлэхийг үүрэг болгов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба