ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр                           №05                  Улаанбаатар хот

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал  Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн дүрэм

        Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн журам

              Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

  1. Дархан-Уул аймаг дахь  технологийн сургуулийн сургалтын нэг кредитийн үнэлгээний тухай

        Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар

Нэг. ШУТИС-ийн дүрмийн төслийг дэмжиж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хоёр. 2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж,  ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

Гурав. Улсын төсвөөс тогтмол зардал олгохтой холбоотой оюутны байрны төлбөр, бүрэлдэхүүн сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын нэг үнэлгээг нэмэхгүй 2023-2024 оны хичээлийн жилийн үнэлгээг хэвээр мөрдөх, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн  сургалтын нэг кредитийн үнэлгээг шинэчлэн тогтоох саналыг дэмжиж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба