ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

        Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

        Хуралд, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Тамир, Геологи уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Б.Батдэмбэрэл, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Н.Одонтуяа, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.

        Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот нар гадаад томилолт, чөлөө авсан тул хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын ШУТИС-ийн элсэлт, 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайлан, цаашдын зорилт

      Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү,

      Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Хичээлийн V байрны лабораторийн хэсгийн дахин төлөвлөлт, хөгжүүлэлтийн төлөвлөгөө

       Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа

  1. Бусад асуудал

Нэг. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын ШУТИС-ийн элсэлт, 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөлттэй холбоотой дараах шийдвэр гаргав. Үүнд:

 1.   2022-2023 оны хичээлийн жилийн төгсөлт, 2023-2024 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн элсэлтийн үйл     ажиллагааг холбогдох нэгж, бүрэлдэхүүн сургууль хангалттай сайн зохион байгуулсан гэж үнэлэв.

2.        Зэргийн бус, цахим сургалтын чанарт анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

3.    Элсэлтийн бүртгэлийн системийг элсэлтийн олон хэлбэрт зориулж боловсронгуй болгох, өвлийн элсэлтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Сургалт цахим шилжилтийн газарт үүрэг болгов.

4.    Өвлийн элсэлтийн үед бакалаврын элсэлтээс гадна элсэлтийн олон хэлбэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

5.       Сургалтын олон хэлбэрээр элсэлт авч байгаатай холбоотойгоор холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт цахим шилжилтийн газарт үүрэг болгов.

Хоёр. Хичээлийн V байрны лабораторийн хэсгийн дахин төлөвлөлттэй холбоотой зураг, төсвийн зардлыг 2024 оны төсөвт тусган, Удирдах зөвлөлийн хурлаар  хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба