ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

           Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар,  Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Тамир, Барилга архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн сургуулийн захирал Б.Баяржавхлан Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар оролцов.

           Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Ахисан түвшний сургалт, судалгааны үйл ажиллагааг зохицуулах журам

Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Д.Оюунцэцэг

  1. Оюутны цагийн ажлын хөлсний үнэлгээ

          Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг технологийн дээд сургууль ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай (1+3)

ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг: Ахисан түвшний сургалт, судалгааны үйл ажиллагааг зохицуулах журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусган, журмын төслийг батлахыг дэмжин, ШУТИС-ийн Захирлын тушаал гаргахаар тогтов.

Хоёр. Ажил үүргийн онцлогтой холбоотойгоор үндэслэл, тооцоо судалгааг дахин нягтлан үзэж, ШУТИС-иас санал олгож буй цагийн ажлыг гүйцэтгэх оюутны цагийн ажлын жишиг үнэлгээг 5000 хүртэл төгрөгөөр тогтоохыг дэмжив

Гурав 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтээр ШУТИС-ийн харяьа Өмнөговь аймаг дахь технологийн сургууль бусад бүрэлдэхүүн сургуультай 3 сургалтын хамтарсан  хөтөлбөрөөр (1+3) элсэлт авахыг зөвшөөрөв. Үүнд:

  • Барилгын инженерчлэл 1+3
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт 1+3
  • Авто инженерчлэл 1+3

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба