ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлээс..

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

           Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н.Эрлэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар,  Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

       Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ  нар оролцов.

            Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн хүний нөөцийн бодлого

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. Хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлого

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр

  1. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцоонд дотоод аудит хийсэн тайлан

Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. ШУТИС-ийн сургалтын менежмент, багшийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат

  1. ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургууль ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай /1+3/

ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү,

           ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн сургалтын албаны дарга                            Д.Болор-Эрдэнэ

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. ШУТИС-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичгийгн төслийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Хоёр. Хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Гурав. 2023 оны Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын мөрөөр залруулах арга хэмжээний төлөвлөгөөний саналаа бүрэлдэхүүн сургууль, нэгж тус бүр 2023 оны 6 дугаар сарын 01-ний дотор боловсруулан, Хяналт шинжилгээ дотоод аудитын албанд ирүүлж, төлөвлөгөөг нэгтгэн, 2023 оны 6 дугаар сарын 15-ны дотор ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг үүрэг болгов.

Дөрөв. ШУТИС-ийн сургалтын менежмент, багшийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны судалгааг цааш үргэлжлүүлэхийг дэмжиж, туршилтын загварыг боловсруулж, 6 дугаар сард багтаан ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Нээлттэй боловсролын төвд үүрэг болгов.

Тав. 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтээр ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд бусад бүрэлдэхүүн сургуультай 5 сургалтын хамтарсан  хөтөлбөрөөр /1+3, 2+2/ элсэлт авахыг зөвшөөрөв. Үүнд:

  • Барилгын инженерчлэл 1+3
  • Хаягдал боловсруулах технологи 1+3
  • Цахилгаан хангамж 1+3
  • Механик инженерчлэл 1+3
  • Санхүүгийн хөтөлбөр 2+2

Зургаа. Бусад асуудал

  • Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 22 дугаар цэцэрлэгийн салбар    ШУТИС-ийн дэргэдэх Эрдэм цэцэрлэгийн засварын ажилд зориулан Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль 2 сая төгрөг, захиргаа, бусад бүрэлдэхүүн сургууль тус бүр 1 сая төгрөгийн зардал гаргахаар зөвшөөрч, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба