Автомат робот 2017

Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн 50 жилийн ойд зориулан Юнител группээс ивээн тэтгэж зохион байгуулагдсан Автомат робот-2017 тэмцээн 2017.09.16-17 өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн 50 жилийн ойд зориулан Юнител группээс ивээн тэтгэж зохион байгуулагдсан Автомат робот-2017 тэмцээн 2017.09.16-17 өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

 Тус тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб  зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, тойрог замын уралдаан, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангилалаар зохиогддог.

Энэ удаагийн тэмцээнд Дархан Уул, Төв, Говьсүмбэр, Увс аймгууд болон УБ хотын 29  ЕБС-ийн 50 баг 86 сурагч, 14 их, дээд сургуулийн 40 баг 70 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гарган байр эзэллээ. 

1.  Шулуун замын уралдаанд 37 сургуулийн 61 баг өрсөлдсөнөөс

       Их, дээд сургууль:

  • Тэргүүн байр: Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-1 баг 
  • Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүүн ахлагчтай TURBO баг
  • Найдвартай ажиллагаа : ШУТИС-ийн Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай БАТ АРАА багт

       ЕБС:

  • Тэргүүн байр:Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн Есенсау Элемес ахлагчтай OPTIMUS-1 баг
  • Дэд байр: Увс аймгийн Улаангом лаборатори ахлах сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг
  • Шилдэг дизайн: 97-р сургуулийн Б.Одгийв ахлагчтай ЕРЭН ДОЛОО баг

2.  Хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний дүнд

  • Тэргүүн байр: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн М.Чинбаяр ахлагчтай ETERNAL ENGINE  баг
  • Дэд байр: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн С.Мишээл ахлагчтай EXP баг 
  • Гуравдугаар байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Б.Цагаан ахлагчтай LIONROBO баг

3.  Тойрог замын уралдаанд 29 сургуулийн 55 баг өрсөлдсөнөөс

     Их, дээд сургууль:

  • Тэргүүн байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Х.Дэлгэртамир ахлагчтай ЭРЧИМ-2 баг
  • Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүн ахлагчтай TURBO баг
  • Шилдэг дизайн:  Үндэсний Батлан хамгаалахын их сургууль сургуулийн Э. Отгонбаяр ахлагчтай THUNDER баг

     ЕБС:

  • Тэргүүн байр: Увс аймгийн Улаангом сумын лаборатори цогцолбор 1-р сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг 
  • Дэд байр: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Б.Билгүүн ахлагчтай SOLO TEAM баг
  • Найдвартай ажиллагаа: 24-р сургуулийн О.Сэр-Од ахлагчтай DRAGON BALL баг

4.  Шоо цуглуулах  тэмцээнд 8 сургуулийн 10 баг өрсөлдсөнөөс

      Их, дээд сургууль:

  • Тэргүүн байр: ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Б.Мөнхбат ахлагчтай AI CONTROL баг
  • Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Д.Ядам ахлагчтай СЭТГЭМЖ баг
  • Гуравдугаар байр: ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай BULL FISH баг

       ЕБС:

  • Тэргүүн байр: Шинэ монгол сургуулийн Тэмүүлэн ахлагчтай ШИНЭ МОНГОЛ баг
  • Дэд байр: Ган зам 20-р сургуулийн Б.Түвшинтүшиг ахлагчтай ТҮВШИН баг
  • Гуравдугаар байр: Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн О.Гончигбат ахлагчтай OPTIMUS-1 баг тус тус шалгарлаа.

Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа болон багийн удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 

Зохион байгуулсан ШУТИС-ийн МХТС, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, HiTech клуб, МХТС-ийн багш нартаа баярлалаа.