link
Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн 50 жилийн ойд зориулан Юнител группээс ивээн тэтгэж зохион байгуулагдсан Автомат робот-2017 тэмцээн 2017.09.16-17 өдрүүдэд амжилттай зохиогдлоо.
Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн 50 жилийн ойд зориулан Юнител группээс ивээн тэтгэж зохион байгуулагдсан Автомат робот-2017 тэмцээн 2017.09.16-17 өдрүүдэд амжилттай зохиогдлоо.
Тус тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, тойрог замын уралдаан, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангилалаар зохиогддог.
Энэ удаагийн тэмцээнд Дархан Уул, Төв, Говьсүмбэр, Увс аймгууд болон УБ хотын 29 ЕБС-ийн 50 баг 86 сурагч, 14 их, дээд сургуулийн 40 баг 70 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гарган байр эзэллээ.
1. Шулуун замын уралдаанд 37 сургуулийн 61 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:
ЕБС:
2. Хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний дүнд
3. Тойрог замын уралдаанд 29 сургуулийн 55 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:
ЕБС:
4. Шоо цуглуулах тэмцээнд 8 сургуулийн 10 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургууль:
ЕБС:
Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа болон багийн удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулсан ШУТИС-ийн МХТС, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, HiTech клуб, МХТС-ийн багш нартаа баярлалаа.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School