МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

ШУТИС-ийн нийт эрдэмтэн профессор,багш,ажилтан,ажиллагсад,оюутан залуус Та бvхэндээ 17 жарны“барагдашгvй” хэмээх гал нохой жилийн цагаан сар,Монголын багш нарын 40 дэх жилийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшvvлж байна.
Олон жил манай сургуульд ажиллаж,ариун vйлсээ зориулж ирсэн vе vеийн ахмадууддаа баярын өдрийн энэхvv мэндчилгээг сар шинийн мэндийн хамт айлтган урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн баръя.
ШУТИС-ийн хувьд ажил vйлс өөдрөг, багшлах болон эрдэм судлалын ажилд олз омогтой шинэ зууны мэргэжилтнvvдийг сургах vйлсдээ эргэлт гаргасан нэгэн жилийг ардаа орхиж хийж бvтээх урам зоригтой ирээдvйдээ итгэл шинэ жилтэйгээ золгож байна.
Бид эрдэм судлал,шинэ санаа санаачилгыг илvvтэй анхаарч,багш оюутнуудынхаа шилдэг бvтээлийг хөхvvлэн дэмжихээс гадна техник,технологи,мэдээлийн эрин зуунд Монгл орныг авч явах шилдэг залуус, эрдэмтэд манай сургуулиас төрөн гарч байгаад зvй ёсоор бахархаж байдаг. Олсон ололт амжилтаа улам бататган гарч байгаа гал нохой жилдээ манай сургуулийн эрдэмтэн багш Та бvхний маань болон Та бvгдийн гэр бvл,vр хvvхдийн санасан бvхэн тань сэтгэлчлэн бvтэж, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзий бэлэгтэй ерөөлийг өргөн дэвшvvлье,

 

ШУТИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ,РЕКТОРЫН ЗӨВЛӨЛ