Хятад хэлний клубийн ярианы булан

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2023-2024 оны хичээлийн хаврын улирлын “Chinese corner” буюу “Хятад хэлний ярианы булан”-аа хятад хэл суралцагч оюутан залуусыг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох зорилгоор Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш, Ази судлалын салбарын хятад хэлний мэргэжилтэн багш Pan Hongchao багш, Chun Xi, Hur багшийг урин ШУТТНС-ийн 4 давхрын чөлөөт танхимд зохион явууллаа.  

 

Чөлөөт сэдвийн хүрээнд хичээлд оролцсон оюутан залуус үзэж сурсан хичээлээ хэрэглээ болгож, хятад хэлээр хоорондоо санаа бодлоо нээлттэй илэрхийлж, бие биетэйгээ шинээр танилцан найзууд болж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлсээ харилцан зааж өгсөн олон зүйлд суралцсан үр дүнтэй чөлөөт ярилцлага болж өндөрлөлөө. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, сонсгол яриагаа сайжруулахаас гадна бусадтай харилцах харилцан суралцахад нь тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

 

Ярианы буланд маань ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р курсийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн хаврын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан залуус, дэмжин ажилласан профессор багш нар, эрхэм хүндэт клубийн зөвлөх багшдаа болон идэвхтэн гишүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хэрэг үйлийг нь шилжигтүн

Хэв аргыг нь шинжигтүн

Хүсэл санааг нь шинжигтүн

Чингэвээс хүмүүн нуугдаж чадна гэж үү! КҮНЗ

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2024.04.12