ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2024” амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн оюутны олимпиадыг оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXIII олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2024 оны 03-р сарын 15-ны өдөр А ба Б бүлгээр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн нийт 101 оюутан оролцсон бөгөөд Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуулиас 5 оюутан, багш С.Цээлэйгийн хамт ирж оролцов.

 

 

ШУТИС-ийн химийн олимпиадад оролцогчид

Бүлэг тус бүрээс эхний тэргүүн, дэд, гуравдугаар байр ба тусгай байруудад 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

ШУТИС-ийн “Химийн олимпиад-2024”-д байр эзлэсэн оюутнууд

ШУТИС-ийн “Химийн олимпиад-2024”-д шагналт байр эзэлсэн оюутнууд

Оюутны овог, нэр

Оюутны код

Салбар сургууль

Байр

А бүлэг

1

Ц. Мандахнар

B222690147

Эрдэнэт цогцолбор дээд  сургууль

Тэргүүн

2

Т. Заяа

В221990009

ХШУС

Дэд

3

С. Уранзаяа

B221990530

ХШУС

Гуравдугаар

4

Э. Мичидмаа

В221990504

ХШУС

Тусгай

5

Н. Лхам

В221990511

ХШУС

Тусгай

6

Г. Гэрэлмаа

В221990510

ХШУС

Тусгай

Б бүлэг

1

О. Анударь

В210980005

ХШУС

Тэргүүн

2

Э. Уянга

В200980017

ХШУС

Дэд

3

Б. Ариунзаяа

В200980103

ХШУС

Гуравдугаар

4

Г. Сэрээнэндулам

В210980006

ХШУС

Тусгай

5

С. Энхсаруул

В211280074

Эрдэнэт цогцолбор дээд  сургууль

Тусгай

6

А. Оюунцоож

В210980015

ХШУС

Тусгай

Химийн олимпиадад идэвхтэй оролцсон болон Улсын Химийн XXXIII олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

ХШУС. Химийн инженерчлэлийн салбар