“ЭРТЭЧ МОНГОЛ-122” дахь уулзалт “Монгол хүний ёс зүй хүмүүжил” сэдвээр боллоо

Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон төрийн бус байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн өглөө 06:20 цагт ШУТИС-ийн гурван давхрын хурлын зааланд “ЭРТЭЧ МОНГОЛ-122” дахь уулзалтад “Монгол хүний ёс зүй хүмүүжил” сэдвээр Гавьяат багш, доктор профессор Р.Бандий, доктор, профессор О.Сүхбаатар нар илтгэл тавилаа. Эртэч монгол уулзалтад ШУТИС-ийн багш, оюутнууд болон оюутны дотуур I байрны оюутнууд оролцолоо.