Хятад хэлний “Технологи ба хүрээлэн буй орчин” сэдэвт постер илтгэлийн уралдаан боллоо

ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбараас дотоод хамтын ажиллагааны арга хэмжээний хүрээнд хятад хэлний Постер илтгэлийн уралдааныг МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран гурав дахь жилдээ 2024.03.14-2024.03.30-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа.

Тус уралдаанаар суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг төрүүлэх, өөрийн үзэл бодлыг бичгийн болон ярианы хэлээр зөв илэрхийлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн оюутнууд оролцож эзэмшсэн мэдлэг, илтгэх чадвараа сорьж, хамтран ажиллаж харилцан суралцлаа. Уралдааны удирдамжийн дагуу анхан шат: “Хятад хэл миний амьдралыг өөрчилсөн нь” “汉语改变我的生活” “Технологи бид хоёрын түүх” “我与科技的故事”, дунд шат: “Өнөөгийн хятад улс” ,“今日中国”,“Технологи ба хүрээлэн буй орчин” “科技与环保”сэдэвтэй зохион байгуулж, анхан шатанд 21, дунд шатанд 19 нийт 39 оюутан шалгаран оролцлоо.

  

  

Постер илтгэлийн дүн:

Оюутны овог, нэр

Сургууль

Курс

Эзэлсэн байр

Анхан шат

1

Б.Дэлгэрзаяа

ШУТИС-ГХС

ТТО-хятад хэл 1

I байр

2

Ц.Нансалмаа

ШУТИС-ХШУС

Химийн инженерчлэл 1

I байр

3

Б.Уртнасан

ШУТИС-ГУУС

Геодези 1

II байр

4

Л.Ганболор

ШУТИС-ЭХС

Дулаан хангамж 1

II байр

5

Г.Мягмаржав

ШУТИС-ГУУС

Геодези 1

III байр

6

М.Номин

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 1

III байр

7

С.Энхтуул, Б.Соёлмаа

ШУТИС-ГХС

ТТО-хятад хэл 1

Тусгай байр

8

Б.Оргил

ШУТИС-ЭХС

Сэргээгдэх эрчим хүч 1

Тусгай байр 

9

Э.Энхмэнд

ШУТИС-ГУУС

Геодези 1

Тусгай байр 

10

Г.Мичидмаа

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 1

Тусгай байр

11

Э.Энэрэл

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 1

Тусгай байр 

12

Б.Мишээл

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 1

Тусгай байр 

Дунд шат

13

Н.Хосшагай

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

I байр

14

Э.Хулан

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

I байр

15

Г.Ану-Үжин

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

II байр

16

Х.Хулан

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

II байр

17

Х.Жанар

ШУТИС-ХШУС

Статистик 2

III байр

18

Б.Анударь

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

III байр

19

К.Төрмандах

ШУТИС-ХШУС

Химийн инженерчлэл 3

Тусгай байр

20

А.Маргад-Эрдэнэ

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

Тусгай байр

21

М.Энхжин

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

Тусгай байр

22

Б.Намуунзул

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

Тусгай байр

23

О.Мөнхзул

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

Тусгай байр

24

А.Оюунтүлхүүр

МУБИС-НХУС

Хятад хэлний багш 4

Тусгай байр

 

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олон, амжилттай оролцсон хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын салбарын хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Зохион байгуулсан: Ази судлалын салбарын хятад хэлний баг

2024.03.30