2024 оны IAESTE-ийн шугамаар мэргэжлээрээ дадлага хүсэлтэй оюутнуудад /2024.02.05 – 2024.03.01/

IAESTE олон улсын оюутан солилцооны байгууллагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсуудад (хавсралтанд заасан) богино хугацааны дадлага хийх сонирхолтой оюутнуудыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны 1-218 тоот өрөөнд болон iaestemongolia@gmail.com хаягаар доорх бичиг баримтыг бүрдүүлэн PDF өргөтгөлөөр ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалууд:

  1. Нэр дэвшүүлэх маягт (Nomination form татаж авах)
  2. CV (Англи хэл дээр)
  3. Ажил олгогч байгууллагад хандасан захидал (Cover letter)
  4. Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр)  
  5. Дүнгийн хуудас /Голч 2.5-с дээш/ (Англи хэл дээр)
  6. TOEFL, IELTS шалгалтын оноотой бол онооны хуудас
  7. Паспортын хуулбар
  8. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг (Хураамжийг Дансны дугаар: 1175157125 Голомт банк, Хүлээн авагч: Эрдэм шигжилгээ, инновацийн газар, Гүйлгээний утга: “Нэр, утасны дугаар, IAESTE бүртгэлийн хураамж” гэж төлнө үү. Мөн төлбөрийн баримтаа хавсаргана уу)

Жич: Дадлагын саналд тавигдсан мэргэжил, курс, ажилд тавигдах болон гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байхыг анхаарна уу.  

AC офферууд

COBE офферууд

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба

IAESTE Монгол