хэрэгжүүлэх “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн нээлт боллоо

                     

ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн 2024 – 2027 онд хэрэгжүүлэх “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн нээлтийн ажиллагаа 2024 оны 1-р сарын 23-25-ны өдрүүдэд Грек Улсын Патрас хотноо амжилттай болж өнгөрлөө. Төслийн нээлтэд Монгол талын төслийн удирдагч “LEATHUB” төвийн захирал, профессор Л.Удвал, ХҮТИС-ийн ахлах багш Б.Баянжаргал нар оролцов.

Консорциумд Монгол талаас тэргүүлэх их сургуулиар ШУТИС, орон нутгаас Ховд их сургууль, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж, Европын холбооноос Патрасын их сургуулийн Анагаах ухааны сургууль, Палермогийн их сургууль, Кадизын их сургууль, CRETHIDEV болон GuruServices.BIZ оролцсон.

Уг төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн сургуульд насан туршийн боловсролын төв байгуулах замаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулаx ба төслийн үйл ажиллагааг түгээx, олон нийтэд сурталчлаx ажлыг ХАБЭА-н үйл ажиллагаа зохион байгуулдаг “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ xариуцаж ажиллаx болно.